Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

2026-02-11
1 минут уншина

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.

Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Дараагийн хуудас

СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд шүүхэд хандана

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Допингийн шинжилгээний эхний хариу иржээ

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот
ШилжихДээш