Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь нь цахим хэлбэрт шилжээд байна

2026-02-11
1 минут уншина

Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүллээ.  Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа.
Судалгаанд төрийн 1,392 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна. Эдгээр үйлчилгээний:
77 хувь нь төрийн болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр дамжуулан цахимаар,
23 хувь нь уламжлалт буюу цаасан суурьтай хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүрч байна.
Давхардалгүй 3,189 төрийн үйлчилгээнээс: 2,367 үйлчилгээ бүрэн цахимжсан бөгөөд энэ нь төрийн нийт үйлчилгээний 74 хувь цахим хэлбэрт шилжсэнийг илтгэж байна. Харин үлдсэн 822 үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, дахин загварчлах шаардлагатай байгаа юм.
Давхардалгүй үйлчилгээний мэдээллийг нарийвчлан хянахад:

71.4 хувь (2,277 үйлчилгээ) нь мэдээллийн хувьд баталгаажсан,

11.2 хувь (358 үйлчилгээ) нь нэршлийг нэг мөр болгох шаардлагатай,

12.2 хувь (388 үйлчилгээ) нь нэгтгэх шаардлагатай үйлчилгээ,

5.2 хувь (164 үйлчилгээ) нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай дахин нягтлан шалгах шаардлагатай гэж тус тус тодорхойлогдсон байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгааг онцоллоо.
Цаашид үйлчилгээний нэршлийн зөрүүг арилгах, давхардалгүй мэдээллийг нарийвчлан сайжруулах, системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, мэдээллийг тогтмол шинэчлэн бүртгэх зохицуулалтыг холбогдох байгууллагуудад хариуцуулан хэрэгжүүлж, уламжлалт суурьтай явагдаж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ.
2026 оны 4 дүгээр сар гэхэд төрийн үйлчилгээний бүргэлийг нягтлан сайжруулж, өөрчлөлт орсон тухай бүр шинэчилж байх үүргийг төрийн байгууллагуудад Засгийн газраас үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд шүүхэд хандана

Дараагийн хуудас

“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв

Сүүлд нэмэгдсэн Онцлох

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах,

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр

УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ. Сэтгүүлч, редакторуудад
ШилжихДээш