Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөлд санал авч эхэллээ

2026-03-04
1 минут уншина

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн d.parliament.mn цахим системд байршуулснаар олон нийтээс санал авч эхэллээ.
Тус хуулийн төслөөр хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд улс төрийн хариуцлага тооцох, тодорхой нөхцөлд эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой юм.
Одоогийн хүчин төгөлдөр хуульд жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах асуудал тодорхой тусгагдаагүй байдаг. Харин уг төслөөр Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллага жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр иргэд, судлаачид, мэргэжлийн байгууллагууд болон олон нийт хуулийн төсөлд саналаа цахимаар өгөх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

Дараагийн хуудас

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Допингийн шинжилгээний эхний хариу иржээ

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот
ШилжихДээш