“KFC, PIZZA HUT” нэрийг ашиглан залилан үйлдэж байна

2026-03-25
1 минут уншина

Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Тухайлбал нэгэн 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна.

Нэг иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна.

Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.

Бас нэгэн бодит жишээ нь байр худалдан авахаар хуримтлал үүсгээд байсан иргэн хэдхэн минутын дотор 65 сая төгрөгөө алдаж, хохирогч болсон харамсалтай тохиолдол юм.

KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна. Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж.

Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандах шаардлагатай байна. Ялангуяа банкны нууц мэдээлэл, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм.

Учир нь албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл санхүүгийн ноцтой хохиролд хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Төрийн албан хаагчид хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулав

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Төрийн албан хаагчид хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000531 дугаартай хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна. “М”

Б.Батзориг: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтын оролцоо чухал

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригийг урьж, цөөн хором ярилцлаа. -Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, зарчим, хэдэн хууль тогтоомж хэрэгжүүлж байгаагаас

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус
ШилжихДээш