О.Батнайрамдал: Б.Энхбаяр сайд хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул!

2026-03-26
1 минут уншина

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Г.Занданшатарт асуулга тавьжээ. Тэрээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Боловсролын сангийн зээлээс хууль бусаар чөлөөлөгдсөн асуудал ямар шатандаа явж байгааг тодруулахыг хүссэн байна. Энэ тухай өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

“Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та:

Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”)
Хувийн дансандаа 32,000 доллар авчихаад
Хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй
Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш
Хууль зүйн сайд гэж байх уу?
Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул!

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.

Жич: хулхи их сургууль (“sham university”), хуурамч диплом үйлдвэрлэгч (“diploma mill”) гэдэг нь олон улсын эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд болно” гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Дараагийн хуудас

Эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдаалсан этгээдэд 5.6 жил хорих ял оноожээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш