НДШ бууруулах тухай цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

2025-03-28
1 минут уншина

Өргөдлийг санаачилсан иргэн Б.Батбилэг “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12%-д хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1,072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” хэмээн тайлбарласан байна.

Тэрбээр 100,000 хүний цахим гарын үсгийг цуглуулахаар зорьж буй бөгөөд одоогоор 37,296 хүн дэмжээд байна. Хэрэв хүчинтэй хугацаанд зорьсон тоондоо хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүсэх юм. Та гарын үсгээ зурахыг хүсвэл https://petition.parliament.mn/ дарж саналаа өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

9.3 тэрбум орчим төгрөгийг 85 мянган удаагийн гүйлгээгээр олжээ

Дараагийн хуудас

Видео: Метилийн спиртэд хордсон байж болзошгүй тохиолдол бүртгэгдэж, ЭМЯ-наас анхааруулга хүргэлээ

Сүүлд нэмэгдсэн Эдийн засаг

Зарим боомтоор импортолж байгаа шатахуун, түлшний татварыг тэглэлээ

Тодруулбал, Засгийн газрын өнөөдөр /2026.10.07/-ийн хуралдаанаар 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо. Бүсийн хөгжлийн

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл”  холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж

Гадаадын хөрөнгө оруулалтыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа

“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026-2028 онд
ШилжихДээш