МУГЖ У.Уранчимэг “Сэтгэлийн уяа” кинонд эмээгийн дүрд тогложээ

2026-04-13
1 минут уншина

Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм.

“Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эмээгийн дүр бүтээсэн байна. Түүний хувьд амьдрал дээрээ эмээ болж, зээгийн зулай үнэрлээд буй. Цахим орчинд тэрбээр “Uujuu’s grandma” хуудсыг хөтлөн, зээ хүүтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай хормуудаа хадгалан үлдээдэг.

Тайз, дэлгэцийн олон олон уран бүтээлд өөр өөр онцлогтой дүрүүдийг гарамгай бүтээж ирсэн түүнийг энэ удаа “Сэтгэлийн уяа” киноноос эмээгийн төрхөөр харах нь.

Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн тал хувь нь энэ талаар хэнд ч хэлдэггүй

Дараагийн хуудас

МАН-ын бүлэг: Ашигт малтмалын үйлдвэржих бодлогыг хөгжүүлж, боловсруулалтыг сайжруулна

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш