ЦЕГ-т 2 биш 1 иргэн нас барсан гэж бүртгэгджээ

2025-03-30
1 минут уншина

Багануур дүүрэгт 2 иргэн метилийн спирт ууснаас болж нас барсан байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2025.03.28-ны өдрийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн 1 хороо Эрүүл мэндийн төвд хордлогонд орсон байж болзошгүй 2 хүн ирээд 1 иргэн нь нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1 иргэн эмнэлэгт нас барсан 1 иргэн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмнэлэгийн байгууллагын хяналтад байна. Шалгалтаар иргэний нас барсан шалтгаан, хордлогын нөлөөлөл байгаа эсэх, бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна” гэлээ.

ЭМЯ, ЦЕГ-ын уг зөрүүтэй мэдээллийг тодруулан эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Видео: Метилийн спиртэд хордсон байж болзошгүй тохиолдол бүртгэгдэж, ЭМЯ-наас анхааруулга хүргэлээ

Дараагийн хуудас

Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш