“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна

2026-04-22
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлтийн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичгээр АТГ-т хүргүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2020/02419 дүгээр захирамжаар 104.2 тэрбум төгрөгийг “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхөөс 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 70.0 тэрбум төгрөг барагдаж, одоо 137.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нийт барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна.

Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль журамд нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг боломжит арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байгааг албан бичигт дурджээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

Дараагийн хуудас

Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш