Замын-Үүд дэх Гаалийн газраас 3 сэжигтнийг баривчлаад байна

2026-04-23
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар 3 сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байна.

Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян эхэллээ

Дараагийн хуудас

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш