О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ

2026-04-24
1 минут уншина

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрч эхэллээ.

Адал явдалт “МАД” уран сайхны кинонд загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар дүр бүтээжээ.  Түүний хувьд “Учиртай гурав” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Содура”, “Бид гурвын болзоо”, “Нүдэн сондор”, “Говийн домог”, “Хиртээгүй сарнай”, “Бэрүүд”, “Үүрдийн хайр” гэхчилэн бүрэн хэмжээний болон олон ангит уран бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн. Тэрбээр энэ удаа “Зэв”фильмтэй хамтарч, “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирж байна.

Ташрамд дурдахад, “МАД” уран сайхны киноны найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар,“Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны захирал, Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

Дараагийн хуудас

Хогийн машинаар тээвэрлэсэн махыг устгалаа

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш