Орон нутгийн нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийлжээ

2026-04-27
1 минут уншина
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 22-оос өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т заасан.

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 7-оос 13-ыг дуустал үргэлжлүүлнэ. Нэр дэвшүүлсэн ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүргэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хогийн машинаар тээвэрлэсэн махыг устгалаа

Дараагийн хуудас

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш