50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-04-27
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчилжээ.

Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Дараагийн хуудас

ШУУРХАЙ: Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш