Эрүүгийн нөлөө бүхий этгээдийг мөрдөн шалгаж байна

2026-05-04
1 минут уншина

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээд болох “Д” нь өнгөрсөн оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвгэрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад дээрх этгээд нь “…Надад танил тал зөндөө хүмүүс байна, охины чинь ялыг хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө…” гэж бусдад амлалт өгч, зохиомол байдал бий болгож, 50 сая төгрөг авч залилсан бөгөөд улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор тогтмол заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэмт хэрэг, мөн бусдын 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бусдад зарж өгнө гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ

Дараагийн хуудас

АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулав

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш