Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарц барина

2026-05-05
1 минут уншина

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 26 дугаар хороо “Нарны хороолол” орчимд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” 141 дүгээр сургуулиас хойш 100 метр орчим урт явган хүний гүүрэн гарцыг бариад байна. Энэхүү гүүрэн гарц нь сүүдрэвчтэй, унадаг дугуй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой.

Үргэлжлүүлэн “Монгол Эм Импекс” тал руу буух явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Уг гүүрэн гарцын зураг төслийн ажил 80 хувьтай байна. Гүүрэн гарцыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн барьж, явган зорчигч Нарны замаар нэвт гардаг байхаар төлөвлөнө. Энэ жил гүүрэн гарц барих зардлыг нийслэлээс шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Замын компанийн удирдлагуудыг хууль зөрчиж бусдад 8.7 тэрбум төгрөг шилжүүлсэн хэргээр шалгаж байна

Дараагийн хуудас

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 4 бүлгийн 23 этгээдийг баривчиллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш