Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг прокурорт буцаалаа

2026-05-05
1 минут уншина

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Э, Б, Г, Б, П, нарыг олон тооны малыг хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт, яллагдагч У-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцлээ.

Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй, хулгайд алдсан гэх адуунуудад хийсэн үнэлгээ эргэлзээтэй, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл оролцоог тодорхой бичээгүй, хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сиди дутуу, уг бичлэг бүхий сиди нь хэргийн хамт шүүхэд ирээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй тул яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 4 бүлгийн 23 этгээдийг баривчиллаа

Дараагийн хуудас

Child.mn сайт ХЭҮК болон БГД-ийн ЗДТГ-т гомдол хүргүүллээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш