Т.Доржханд сайд хэлснээ булзааруулах гээд бүр мөсөн баталж өгөв

2026-05-11
1 минут уншина

“Мах үнэтэй гэвэл тахианы махны сонголт бий….” гэсэн постууд Элч.мн сайтын эх сурвалжаас цахим орчинд хэвлэлүүд нийтэлж, иргэдийн маш их шүүмжлэлтэй тулаад буй.

Тэгвэл Шадар сайд Т.Доржханд хэлсэн үгийг нь мушгисан хэмээн дараах тайлбарыг өөрийн цахим хуудаснаа бичжээ. Гэвч түүний энэхүү тайлбар нь шүүмжлэл дагуулсан постуудын үгийг нэг мөр баталж өгөв. Тэрээр:

“Иргэддээ хямд цахилгаан нийлүүлнэ гээд төр үнийг хатуу барьж, эрчим хүчний салбараа татаж унагасан нь бидний алдаа. Үр дүнд нь ашиггүй гээд хувийн сектор хөрөнгө оруулдаггүй, банк төслийг нь санхүүжүүлдэггүй, улсаараа цахилгааны хязгаарлалттай, хоёр хөршөөс цахилгааны 25 хувийг авч байна.

Саяхан хямд гурил иднэ гээд газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараа унагах шахсан.

Өнөөдөр хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу.

Харин нөөцийн махыг хүртээмжтэй түгээх, орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв бодлого.

Жич: Юу ч ярьсан бичлэг тасдуулж, мушгиулдаг болсон тул тайлбар хийхээ больсон” гэв.

Түүний энэ тайлбар өмнөх үгийг нь мушгисан гэж залруулах бус харин хатуу үгсийг нь баталсан байр суурийг илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хуульч Л.Галбаатар: Эрүүгийн хуульд оруулах гэж буй “Гүтгэх” заалт албан тушаалтныг хамгаалсан “далд” заалтуудтай байна

Дараагийн хуудас

16 настай охиныг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш