Хогийн цэгээс алдсан хээрийн түймэр уртаашаа 80км, өргөөшөө 40 км тархжээ

2026-05-14
1 минут уншина

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр /2026.05.13/ гарсан хоёр хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн нийт 143 хүн, 24 автомашинтайгаар ажиллаж байна.

Үүнд:
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт гарсан хээрийн түймэр,

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр” гэдэг газар 20:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраах ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

Цаг үеийн нөхцөл байдал

Газар дээрээс нь сурвалжилсан мэдээллээр:

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хогноос алдсан түймэр баруун урд талаараа Бичигт боомт руу , зүүн урд хэсэгтээ Дорнод Монголын дархан цаазат газар луу тун дөхсөн байдлаар маш өргөн тархжээ. Дорнод аймгийн онцгой байдлын газрын долоон бүлэг хоёр талдаа хуваагдан нутгийн гүн рүү оруулахгүйн тулд ажилласаар байна /2026.05.14 03:40 цаг/. Салхи 15-18м секунд хурдтай байв.

-Уртаашаа 80 гаруй, өргөн нь 40 орчим км тархсан энэ түймэрт азаар айл, мал өртөөгүй. 2 айлын өвөлжөө шатсан байна /2026.05.14 06:20 цаг/. Түймэр тархсанаас хойш шөнөжин ажилласаар зүүн талаасаа 16 орчим км үлджээ. Баруун үзүүрээ бариад авчихсан гэж мэдээлж байна. Дорнод аймгаас 7, Сүхбаатар аймгаас 4 мэргэжлийн ангийн бүлгүүд, Булган сумаас 5 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Булган сумын 1-р багийн дарга н.Түвшинтөрөөр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Матад сумын түймэрт ажиллаж байна.

Тэд цурам ч амсхийлгүй түймрийн аюулыг дарахаар тэмцэж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Мансууруулах бодисын хэргээр 2 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 4 хүнд хорих ял оноожээ

Дараагийн хуудас

“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш