Согтуу жолоочтой хамт явсан этгээд шаардлага тавьсан цагдааг хутгалаад зугтжээ

2026-05-16
1 минут уншина

“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцсэн байна.

Иргэн Ө гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, 3 удаа хутгалжээ. Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Б.Гантөмөр: Манай ангид генералын хүү Т гэдэг алба хаагч байхгүй

Дараагийн хуудас

Ч.Батзориг: Англи хэл заах гадаадын 210 багшийг урихаас илүү Монгол хэл, бичгийн багш нараа чадавхжуулах нь чухал

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш