Хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж гишүүдэд ШААРДЛАГА хүргүүлж байна

2026-05-19
1 минут уншина

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13:14 “худал мэдээлэл тараах” зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийг түүнд нийцүүлэх хуулийн төслийг Ажлын хэсгээс боловсруулаад байна. Гэвч тус Ажлын хэсгээс “гүтгэх” гэмт хэргийг хуулийн төсөлд томъёолон оруулж байгааг дэмжих эсэхийг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байгаа болно.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж эл үйлдлээ нэн даруй залруулахыг шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: Халуун ус хязгаарлах хуваарь, байршлууд

Дараагийн хуудас

Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш