Нөөцийн мах маргаашнаас сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

2026-05-20
1 минут уншина

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Харин маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.

Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

🟢 6 ЦЭГТ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛНЭ

Түүнчлэн өргөтгөсөн худалдааг маргааш буюу 05 дугаар сарын 20-нд доорх 6 цэгт 10:00-18:00 цагт зохион байгуулна.
– Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
– Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
– Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
– Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
– Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
– Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ

Дараагийн хуудас

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш