Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

2026-05-25
1 минут уншина

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

-ХХААХҮЯ-наас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох” шийдвэрийг гаалийн байгууллагад ирүүлсний дагуу ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолж байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын 4 дүгээр аян” зэрэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд өндөгний 80 гаруй гаруй хувийг дотоодоосоо хангаж байна. Мөн гаалийн байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар БНХАУ-аас өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй байна.

Харин Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтуудаар дамжуулан ОХУ-аас эрсдэлийн үнэлгээ хийгдсэн үйлдвэр, аж ахуй нэгжээс, Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон “Импортын мэдэгдэл”-тэй, Монгол Улсад мөрдөгдөж буй өндөгний техникийн шаардлага болох MNS 0095:77 стандартыг хангасан өндөгт гаалийн хяналт, бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлж байгааг иргэд, ААН-үүддээ албан ёсоор мэдэгдлээ.

Иймд хүнсний өндөг импортлогч ААН-үүд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-н 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх” гэсэн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэх, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатайг анхаарч хууль, тогтоомжийг мөрдөж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулав.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийж буй байршлууд

Дараагийн хуудас

36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийж буй байршлууд

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  тавдугаар сарын
ШилжихДээш