Автомашины гадрыг сольж, сугалаагаар залилан үйлддэг этгээдүүдийг илрүүлжээ

2026-06-03
1 минут уншина

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ.

Тодруулбал, цахим орчинд шууд лайв байдлаар зохион байгуулдаг хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албанаас эрчимжүүлсэн шалгалтыг явуулсан байна. Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоожээ.
Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Бага насны хүүхэд гудамжинд тогонд цохиулж нас баржээ

Дараагийн хуудас

Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш