АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

2026-06-05
1 минут уншина

Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо. 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн билээ. Тус сонгууль Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд дараах үндэслэлээр гомдол гаргасан юм. AN.mn сайтад иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалтайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000 гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүдийн холбогдох баримт нотолгоог дотоод сонгуулийн үеэр Хяналтын дэд зөвлөлд, мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлжээ.
Энэхүү гомдлыг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаанаар хянан үзэж Ардчилсан намын Үндсэн дүрмийн Аравдугаар бүлгийн 83.1, 84.1, 84.1.9, 89.1, 89.2.1, 89.2.3, 94.1, 94.4, 94.5, 94.6.1, 94.7 дахь заалт, Арван наймдугаар бүлгийн 140.1, 140.2 дахь заалт, Хяналтын Ерөнхий Хорооны Сонгуулийн Хяналтын Дэд хорооны илтгэгч гишүүн С.Од-Эрдэнийн илтгэх хуудас, Сонгуулийн Хяналтын Дэд Хорооны 2026 оны 5 сарын 29-ний өдрийн дүгнэлт, ХЕХ-ны Дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргалаа.
Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан байна.
Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг юм.
Дашрамд дурьдахад Ардчилсан намын XVIII Их хурлаар намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй Хяналтын Ерөнхий хороог байгуулсан юм. Тус хороо нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сэрэмжлүүлэг: Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан галын дуудлага нэмэгдэж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай

Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар /2026.05.26/ НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн
ШилжихДээш