“Явуулын хүн говьд” кино олон улсын наадмаас Алтан цом хүртлээ

2026-06-08
1 минут уншина

Кино найруулагч Отгонбаатарын Урантуяа-гийн бүтээл “Явуулын хүн говьд” уран сайхны кино Болгар улсад зохион байгуулагдсан Golden FEMI Film Festival-ын “Cultural Heritage and Authenticity” буюу “Соёлын өв ба жинхэнэ үнэт зүйлс” номинацид шалгарч, Алтан цомын эзэн боллоо.

Тус наадамд энэ жил 130 орны 9,600 гаруй бүтээл өрсөлдсөнөөс Монголын хэд хэдэн кино эцсийн шатанд шалгарсан бөгөөд “Явуулын хүн говьд” кино ийнхүү Монголын соёлын өв, үнэт зүйлсийг олон улсын тавцанд амжилттай сурталчилсан бүтээлээр үнэлэгдлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Богдхан уулыг зөвшөөрөлгүй ухаж байсныг зогсоов

Дараагийн хуудас

Баян-Өлгий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

ШилжихДээш