Мөрдөн шалгах ажиллагааны явцад БЗС-гийн 10.2 тэрбум төгрөгийг буцаан төлжээ

2026-06-08
1 минут уншина

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.доллар (одоогийн ханшаар 10,2 тэрбум төгрөг)-ын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Баян-Өлгий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дараагийн хуудас

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“ICOT V – 2026” олон улсын чуулган эхэллээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V – 2026” олон улсын чуулган 2026
ШилжихДээш