СБД-ийн спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувьтай байна

2026-06-08
1 минут уншина

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэхээр төлөвлөгдсөн. Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөсөн. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жудо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсгийг төлөвлөсөн.
Гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг тус тус төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалт ашиглалтад орсноор иргэдийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдэх юм. Мөн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтыг шийдсэнээрээ онцлогтой.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“ICOT V – 2026” олон улсын чуулган эхэллээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V – 2026” олон улсын чуулган 2026
ШилжихДээш