Скүүтэр, мопед, суроныг 18 нас хүрээгүй хүүхэд унахыг хориглосон хууль батлагдлаа

2026-06-12
1 минут уншина

УИХ-ын өнөөдөр /2026.06.12/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн  88.9 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг  эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, сурон унавал эцэг, эхэд нь, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд насанд хүрээгүй хүүхдүүдэд скүүтэр, мопед, сурон түрээслэвэл тус тус хуулийн хариуцлага хүлээхээр болж байгаа юм. Улсын Их Хурлын дарга үүнийг  тодотгоод ийнхүү замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхэд, багачуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалсан хуулийг баталж буйг онцолсон юм.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Тэтгэврийн шинэчлэлийн төслийг өргөн барилаа

Дараагийн хуудас

18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, сурон унахыг хориглосон хууль батлагдлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш