Зөөврийн хайрцгаар 465 сонгогч саналаа өглөө

2026-06-20
1 минут уншина
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр хуулийн хугацаа (2026.06.20-ны өдрийн 09:00-20:00 цаг) -нд авч дуусгалаа.
Аймаг, сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр 65 хэсэгт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасны дагуу хэсгийн хорооны гишүүд 113 чиглэлд хуваарийн дагуу байгаа газарт нь очиж 465 (93.9 хувь) сонгогчийн саналыг нь авчээ. Хүсэлт гаргасан сонгогчдын 19 нь хаяг дээрээ байгаагүй, 11 нь бусад шалтгаанаар саналаа өгөөгүй аж.
Санал авах байранд санал авах ажиллагаа маргааш (2026.06.21-ний өдрийн 07:00 цаг) эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа маргааш (2026.06.21)  07:00-20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т болно.

Энэ жил 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад, 15 аймгийн 33 сумын 37 мандат нөхөн сонгууль товлон зарласан. Улсын хэмжээнд 16 аймгийн 71 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулж байна.

Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.

Нөхөн сонгууль зохион байгуулж байгаа аймаг, сум болон нэр дэвшигчдийн тоон мэдээллийг доорх холбоосоор авна уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Гавъяат багш С.Шаарийбууд 3 өрөө орон сууц олгов

Дараагийн хуудас

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш