Видео: “Тайга фестиваль”-д албаныхан хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ

2026-06-21
1 минут уншина

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Бух Царам” орчимд “Өтгөн Тайга” ХХК-иас “Тайга фестиваль” зохион байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл тус арга хэмжээтэй холбогдуулан аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тухайн арга хэмжээний үеэр үүсэж болзошгүй эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, зохион байгуулагч талд албан бичиг хүргүүлээд байгаа юм байна.

Тус арга хэмжээг алслагдсан, ойн бүсэд зохион байгуулах нь гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол нэмэгдэх, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эрсдэл үүсэх, оролцогчид төөрөх, мөн ой, хээрийн түймэр гарах зэрэг нөхцөл байдлыг бий болгож болзошгүй гэж албаныхан үзсэн. Иймд иргэд, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус фестивалийг хөдөө орон нутагт бус аймгийн төв Мөрөн хотод зохион байгуулах нь зүйтэй гэж мэдэгдэж байна.

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор “Өтгөн Тайга” ХХК-ийн төлөөлөлтэй 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулж, эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулан, мэргэжлийн байгууллагуудаас холбогдох шийдвэрийг албан бичгээр хүргүүлжээ.

Иргэд, ААН-ээс аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, аюулгүй ажиллагааны шаардлага болон мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдлийн үеэр хүслээ. Түүнчлэн тус фестивалийн зохион байгуулалтад хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Мэдэгдлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРж үзнэ үү.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

Дараагийн хуудас

ГХЯ-наас Консулын газар байгуулах асуудлаар тайлбар хийв

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Богдхан уулын экологийн гарц

Богдхан уулын дархан цаазат газар бол Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг бөгөөд дэлхийн эртний дархан цаазат уулсын нэг юм. Мөн ЮНЕСКО-гийн
ШилжихДээш