Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг наадмын дараа эхлүүлнэ

2026-06-27
1 минут уншина

Монгол Улсын Их хурлаас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.

Булш, бунхны байршлыг www.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.

​Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суварганд залах юм.

Ерөнхий мэдээлэл:

Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73,9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47,6 мянган шарил байх бөгөөд 35,3 хувь буюу 16,8 мянга нь эвдэрч муудсан, 1,1 хувь буюу 0,5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

“Нью Семетри” ХХК-ийн зүгээс олон жилийн хүлээлт үүсгээд буй тус төслийн ач холбогдлыг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоох хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг санаачлаад байна.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сэрэмжлүүлэг: Япон улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд!

Дараагийн хуудас

Танилц: Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш