Зорчигчийг загнасан автобусны жолоочийг торгожээ

2025-02-06
1 минут уншина

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ.

Тодруулбал “Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 3,4-р хороолол-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь “Би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу” гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. Гомдлын дагуу “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Сербийн Ерөнхий сайд авлигын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас огцорлоо

Дараагийн хуудас

Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган,
ШилжихДээш