Цэцэрлэг, сургуулиудын цахим бүртгэл наймдугаар сарын 10, 17-ноос эхэлнэ

2026-07-27
4 минут уншина

Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын тухай хуулийн 5.2-т Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ, 5.3-д хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 34-37 долоо хоног байхаар тус тус заасан. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, танхимын сургалт бага ангид 32 долоо хоног, дунд ангид 33 долоо хоног, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилж байна. Хичээлийн жилийн туршид 2 долоо хоногийн хугацааг суралцагчийн хөгжлийг дэмжсэн танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зарцуулж байна. Хичээлийн жилийн үргэлжлэх нийт хугацаа боловсролын түвшнээс хамааран гурван улиралтай, 34-36 долоо хоног үргэлжилж байна. Эцэг эх, асран хамгаалагчид болон багш нар хичээлийн жилийн улирлын амралтын тов, үргэлжлэх хугацаатай холбоотой олон талын байр суурь илэрхийлж байгаа тул хичээлийн жилийн бүтцийн талаар асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад нийт 9620 багш саналаа илэрхийлсэн аж.
Асуулгад оролцсон нийт багш нарын 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх нь хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна.
Ингээд нэгдсэн хувилбарыг БЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд дахин хэлэлцэж, энэхүү хичээлийн жилийн бүтцийг боловсруулан батлууллаа.
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход харгалзасан хүчин зүйлс:

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа
  • Улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж
  • Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе
  • Хичээлийн жил дөрвөн улиралтай байх санал
  • Бие даалтын нэг долоо хоногийг цагаан сарын долоо хоногтой уялдуулах
  • Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс БЯ-нд ирүүлсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж
  • Багш, суралцагч эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж
  • Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн гэв.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСЭХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

2026-2027 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, насаар ангилсан нь:

  • 2 настай-27832
  • 3 настай-31303
  • 4 настай-32002
  • 5 настай-35690 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хүртэл хугацаанд E-mongolia платформоор дамжуулан хүлээн авна. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-өөс өмнө баталгаажуулсан байх;

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна:
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
2020 оны 01 дүгээр сарын 01 -нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

 “COP17” ХУРАЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХТАЙ ХОЛБООТОЙГООР ХИЙХ ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор Хурлын зохион байгуулалтын бүсэдбайрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд дараах зохицуулалт хийнэ. Үүнд:

Дүүрэг Цэцэрлэг Сургууль Нийт
1 Баянгол 20 17 37
2 Баянзүрх 21 12 33
3 Сүхбаатар 7 7 14
4 Хан-Уул 20 19 39
5 Чингэлтэй 5 5 10
Нийт 73 60 133

Тогтоосон хугацааанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-нээс хэвийн эхэлнэ.
Эдгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 сарын 17-28 ны өдрүүдэд:
•Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй.
•Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна.
•Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
•Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;
•Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;
•Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭХЛЭХ ХУГАЦААНЫ ТАЛААР ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн жилийн эхлэх хугацааг хуульд тодорхой нэг гэж заагаагүй байдаг. Харин хичээлийн жилийн зохион байгуулалтыг тухайн сургууль өөрийн сургалтын хөтөлбөр, элсэлтийн үйл ажиллагаатай уялдуулан тогтоодог.
Хууль эрх зүйн зохицуулалт:
2023 онд шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хууль-ийн 19.3-т: “Дээд боловсролын хичээлийн жил нь улиралд хуваагдах бөгөөд 2-4 улиралтай байж болно. Суралцах хугацааг элсэлтийн шалгалттай уялдуулан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр зохицуулна.” гэж заасан.
Энэ зохицуулалтаас үзэхэд, хичээлийн жилийн эхлэх өдрийг хууль тогтоогоогүй; их, дээд сургууль өөрийн академик хуанлигаар тогтооно;
1. 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын дээд боловсролын сургалтын байгууллагуудад сургалтын хэлбэр, хугацааг уян хатан зохион байгуулах чиглэл хүргүүлсэн.
2. Мөн 2026 оны 7 дугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ:
“Их, дээд сургууль, коллежийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ” гэж мэдэгдсэн.
Энэ шийдвэрийн үндэслэл нь:
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалт, хамгаалалтын бүс, замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Иймээс өнөөдөр буюу 7 сарын 27-ны өдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна. Үүнд:
-2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс элсэлтийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх;
-2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлэх;
-2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс танхимын хичээлийг эхлүүлэх.
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд дээрх саналтай санал нэгдэж, татгалзсан санал гараагүй бөгөөд нэгдсэн шийдэлд хүрчээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

Сүүлд нэмэгдсэн Боловсрол

Хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний төслийн эхний шат нийслэлийн 3 дүүрэгт амжилттай хэрэгжлээ

УИХ-ын Гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, “Сайн Буян” сангийн санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хиймэл оюун ухаанд

Ч.Батзориг: Англи хэл заах гадаадын 210 багшийг урихаас илүү Монгол хэл, бичгийн багш нараа чадавхжуулах нь чухал

НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин ЕБС-ийн англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

ЕБС-ийн бага ангийн теле хичээлүүд

Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу
ШилжихДээш