Хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүлжээ

2026-09-04
1 минут уншина

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Ажлын хэсгийн 20 алба хаагч 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 4 чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, ууланд нуусан байсан 6 байршилд хүнд даацын 9 техник, ЗИЛ-131 маркийн 1 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.

Одоогоор илрүүлсэн техник, тээврийн хэрэгслүүдийг суурин газрын төв рүү татан төвлөрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Богдхан уулын экологийн гарц

Богдхан уулын дархан цаазат газар бол Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг бөгөөд дэлхийн эртний дархан цаазат уулсын нэг юм. Мөн ЮНЕСКО-гийн
ШилжихДээш