Сураггүй алга болсон алба хаагч Ц.Л-г ар гэрийхэн нь сарын дараа эрэн хайлгахаар хандсан тухай мэдээлэл цацагдсан. Харамсалтай нь хамт архи уусан этгээд амийг нь хөнөөгөөд булсан байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжилж байна” гэлээ.