Монгол Улсын нэрийг ашигласан хятад эмэгтэйн асуудлаар залруулга хийлгэнэ

2026-09-24
1 минут уншина

Тайланд улсад зохион байгуулагдаж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо сайхны тэмцээнд БНХАУ-ын 24 настай загвар өмсөгч Амбер Юхан Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, эгдүүцлийг хүргэж байна. Тиймээс холбогдох салбарын албан тушаалтнуудыг энэ асуудал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байгаа юм.

Энэ дагуу ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг дараах тайлбарыг өгөөд байна.

Хэрэв тухайн иргэн Монгол Улсын нэр, төрийн далбааг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдвол юун түрүүнд тухайн тэмцээнээс Монгол Улсын нэр, төрийн далбааг хасуулах, залруулга хийлгэх шаардлагыг Тайландын Хаант Улс дахь Элчин сайдын яам болон ГХЯ-ны Консулын газраар дамжуулан нэн яаралтай тавихаар хүсэлтээ хүргүүлжээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, Дипломат харилцааны тухай хууль болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хоёр улсын дипломат харилцааны шугамаар үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрлээ

Дараагийн хуудас

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно 

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш