Найруулагч Б.Баатарыг цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэв

2026-10-02
1 минут уншина

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхэд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлснийг өнөөдөр хянан хэлэлцэв.

      Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ …… гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх нөхцөл нь тухайн яллагдагчийг цагдан хорих бодитой, үндэслэл бүхий эрсдэл байгааг хэрэгт авагдсан баримтаар тогтоосон байхыг шаардана. Тус заалтын “гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх” гэдэг нь яллагдагч өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг дахин дүгнэх бус, тухайн яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл өмнө эхэлсэн гэмт хэргийн үйлдлээ үргэлжлүүлэн гүйцээх бодит эрсдэл байгаа талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдсон байхыг ойлгоно.

 Гэтэл хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Баатар нь цаашид шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл холбогдсон гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэж төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд яг ямар гэмт хэргийг дахин үйлдэх, эсхүл яг ямар гэмт хэргийн үйлдлийг үргэлжлүүлэн төгсгөх эрсдэлтэй байгаа, уг эрсдэл нь ямар бодит нөхцөл байдал үүсээд байгааг хангалттай нотолж чадаагүй юм байна.

      Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг таамаглалд тулгуурлах нь үндэслэл болохгүй тул яллагдагч Б.Баатарт авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ЭХ-ний сайд асан Н.Тавинбэх тэргүүтэй албан тушаалтнуудын шүүх хурал товлогдов

Дараагийн хуудас

Наадамчин олныг үл хүндэтгэсэн бөхчүүдийг тайлбар өгөхийг шаардлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш