УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

2026-10-09
1 минут уншина

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Уг баривчилгаа нь Унгарын парламент тэдний гишүүний халдашгүй эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаас хэдхэн цагийн дараа болсон байна.

Соёлын сайд асан, Орбаны үндсэрхэг үзэлтэй “Фидес” намын гишүүн Балаш Ханко 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр саатуулагдсан байна. Ханко нь Унгарын Үндэсний соёлын сангаас 17.3 тэрбум форинт буюу 47 сая еврог зориулалтын бусаар ашиглахад оролцож, уг хөрөнгийг “Фидес” намтай холбоотой уран бүтээлчид болон байгууллагуудад шилжүүлэн, 2026 оны сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлсэн талаар Прокурорын байгууллагаас мэдэгдсэн байна. Тэрээр өөртэй нь холбоотой мэдэгдлийг үгүйсгэжээ.

Үндэсний хөгжлийн сайд асан, “Фидес” намын холбоотон, Христийн демократ ардын намын гишүүн Миклош Сештак мөн саатуулагдсан байна. Унгарын төрийн өмчит нийтийн тээврийн компаниас тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа болон улсын барилга угсралтын төслүүдтэй холбоотойгоор 12 тэрбум гаруй форинт буюу 32.6 сая еврогийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байна.

Унгарын Ерөнхий сайд Магяр сүүлийн жилүүдэд Орбаны тэргүүлсэн Засгийн газрууд бүрэн эрхийн хугацаандаа авлига, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8-10 хувьд хүрэх хэмжээний хохирол учруулсан гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Харин Орбан засгийн эрх барьсан 10 гаруй жилийн хугацаанд авлига болон төрийн хөрөнгийг илт хулгайлсныг удаа дараа үгүйсгэж байсан юм.

            Эх сурвалж:

https://www.theguardian.com

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол Улсын зээлжих зэрэглэл “BB-тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

Дараагийн хуудас

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Зарим боомтоор импортолж байгаа шатахуун, түлшний татварыг тэглэлээ

Тодруулбал, Засгийн газрын өнөөдөр /2026.10.07/-ийн хуралдаанаар 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо. Бүсийн хөгжлийн
ШилжихДээш