Ихэнх нутгаар хүйтэрч, хальтаргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

2026-10-15
1 минут уншина

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш (2026.10.16) нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Тодруулбал, 15-16-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орно. 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэнэ.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
* Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх;
* Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох;
* Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун, дулаан хувцас, хүнс, анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх;
* Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.
Бэлтгэлээ сайтар базааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаарай.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол

Баавгайн тухай хуурамч дуудлага мэдээлэл нь бусад яаралтай дуудлагад саад учруулж байна

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Балжинням, Экологийн цагдаагийн
ШилжихДээш