Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

2025-04-23
1 минут уншина

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Дараагийн хуудас

Монголын примадонна Т.Ариунаа

Сүүлд нэмэгдсэн Эрүүл мэнд

Ц.Мөнх-Эрдэнэ: Аутизм тусгаарлах эмгэг биш

Та аутизмын тухай мэдэх үү? “Оюурах” төвийн эмч Ц.Мөнх-Эрдэнэ “Dr. UNURUU” подкастад аутизмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсаныг та бүхэнд хүргэж байна. Сэдвүүд: 00:01-02:54​

Геронтологийн үндэсний төвийн шинэ байранд Улсын комисс ажиллуулахад бэлэн болоод байна

ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах болон холбогдох ажилтнууд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ барилгынхаа гүйцэтгэл, явцын байдалтай танилцаж,

Хөвсгөл аймгийн 2 сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, хөдөлгөөн хязгаарлалаа

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр: 1. Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн,
ШилжихДээш