Зөвшөөрөл давсан хоёр журмыг цуцаллаа

2025-02-11
1 минут уншина

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж, хууль давсан хоёр журмыг цуцаллаа. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдын “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж байгууллагад олгох, түүнд хяналт тавих тухай 2021 оны 245 дугаар тушаал, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам” 147 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгожээ.

Ийнхүү зөвшөөрөл давсан бүртгэл, журам нэртэй хориглолтын систем үгүй болох, төрийн хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлоос сэргийлж бизнес эрхлэгчдэд ирдэг дарамтыг багасгах ажил тодорхой хэмжээнд эхэлж байгаа аж.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

3-5 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Дараагийн хуудас

Бурханы Хүү Баярбаатарын давж заалдах шүүх хурал хойшлогдлоо

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш