“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

2025-02-13
1 минут уншина

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  • “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
  • “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой.   Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол улсад бүртгэлгүй тарилга хийж үйлчлүүлэгчээ сохлосон “Синдерелла” эмнэлгийн захирал ялаас мултарсаар байх уу?

Дараагийн хуудас

Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш