ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна

2025-05-08
1 минут уншина

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ үйл ажиллагаа нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан аж. Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байгаа юм байна.

Түүнчлэн хоёр талын байр суурийг сонсохоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, гомдол гаргасан иргэн бүрийг ганцаарчлан хүлээн авч нөхцөл байдлыг нь сонсох, санал болгох ажлын байр бусад боломжоо танилцуулж дундын хувилбар гаргах, цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах зөвлөмж өгчээ.

Өнөөдөр /2025.05.08/ болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй хийсэн уулзалтаар нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдал өөрчлөгдөж зөвшилцөлд хүрсэн зэргийг тодруулав. Энэ үеэр ХЭҮК хуульд заасан чиг үүргийн дагуу гомдлыг шалгаж дүгнэлт гаргах үйл явц үргэлжилж буйг тайлбарлалаа.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улс төрийн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоолоо

Дараагийн хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш