Тэтгэвэрийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд Дэлхийн банктай хамтран ажиллана

2025-05-10
1 минут уншина

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүсийн хүний хөгжлийн захирал Альберто Родригестэй уулзаж, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтот тусгагдсан Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл, төслүүдээ танилцууллаа.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн богино хугацааны ур чадварт сургах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд үр дүнтэй хэрэгжсэн. Цаашдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын концевцыг уялдуулан ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ТЭТГЭВРИЙН РЕФОРМ.

Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхдээ сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, ил тод, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, өвлөгдөх зэрэг зарчмын хүрээнд шинэчлэлийг хийхээр зорьж байна.

Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тэтгэврийн шинэчлэл хийхэд эдийн засгийн тооцоололд бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас авна.

Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар ганцхан дэд бүтцийн салбарт биш эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН томоохон төслүүдээ чухалчилж үзэх хэрэгтэйг хэллээ.

Мөн тэтгэврийн болон халамжийн тогтолцоонд бусад улс орны сайн жишгийг танилцуулан, шинэчлэл хийхэд хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн бодлогод иргэдийн ур чадварыг дээшлүүлэхэд техникийн туслалцаагаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Байгаль эхийн дуу хоолой” ЭШХ-д Монгол, Орос, Хятадын 300 гаруй сурагч оролцлоо

Дараагийн хуудас

ФОТО: “Ялалтын вальс”

Сүүлд нэмэгдсэн Эдийн засаг

COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оноос хэрэгжинэ

Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог

Бүх шатанд шилжиж буй хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор,
ШилжихДээш