Удаашралтай болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэв

2025-02-21
1 минут уншина

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлгээр 2009-2024 он хүртэл 15 жилийн хугацаанд он дамнан барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа бөгөөд дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгаж гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгосон байгаа талаар асуудал дэвшүүлж ярилцсан юм. Эдгээр 51 барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид улсын хэмжээнд он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу дээрх хэлэлцүүлгийн үр дүнд удаашралтай болон ажил зогссон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч байгаа талаар Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн 01/270 тоот албан бичгээр мэдэгдэв. Тухайлбал, 51 төсөл арга хэмжээнээс 12 барилга байгууламжийн гэрээг цуцалж, 2 төсөл арга хэмжээг ашиглалтад хүлээлгэн өгч, 3 барилга байгууламжийн үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагч руу хүргүүлж, ингэснээр нийт 17 төсөл арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дах тохиолдол бүртгэгдлээ

Дараагийн хуудас

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг таны данс руу шууд шилжинэ

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш