Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг таны данс руу шууд шилжинэ

2025-02-21
1 минут уншина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга хийсэн.

Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах талаар ТУЗ-ийн даргын танилцуулгыг сонссон. 2024 оны сүүлчээр ногдол ашгийн урьдчилгааг олгосон. Цаашид ЭТТ ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдэд ногдол ашгийг улирал тутамд шатлалтайгаар хуваарилах нь зүйтэй. Ингэснээр төлбөрийн тэнцэл болон инфляцид нөлөөлөхгүй гэж үзэж байна. ТУЗ хуралдаж, ногдол ашгаа хуваарилах ёстой.

2024 оны 12-р сард өгсөн мэдээллээр хувьцаа эзэмшигч иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн мэдээлэл өгсөн. Үлдсэн 200 мянгын эхнийхийг цагаан сарын өмнө, үлдсэнийг дараагийн улиралд олгох нь зохимжтой гэж үзэж байна.

Мөн өнөөдрөөс И-Монголиа-д дахь иргэдийн Баялгийн сангийн данс руу нэвтэрч асуулгад хариулах боломжтой. “Та ЭТТ-н 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу? Хуримтлалын дансандаа хийх үү? Эсвэл хуримтлалын дансанд хийсэн мөнгөөрөө нийслэлийн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлэхэд зарцуулах уу? гэдэг сонголтыг иргэн та хийнэ” хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан.

И-Монголиа аппликэйшинд нэвтэрч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн зарцуулалтад санал өгөх юм. Үүнд,

  • Бэлэн мөнгө – /Ногдол ашгаа өөрийн банкны дансанд шууд шилжүүлэн авах/
  • Хуримтлалын сан – /Ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж хадгалах (Баялгийн сан)/
  • Хандив – /Нийгмийн сайн үйлс, тодорхой төсөл, санд хандивлах/ гэсэн 3 төрлөөс сонгох боломжтой.

Хэрэв санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Удаашралтай болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэв

Дараагийн хуудас

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгдлээ

Сүүлд нэмэгдсэн Эдийн засаг

Зарим боомтоор импортолж байгаа шатахуун, түлшний татварыг тэглэлээ

Тодруулбал, Засгийн газрын өнөөдөр /2026.10.07/-ийн хуралдаанаар 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо. Бүсийн хөгжлийн

Тээвэрчид “Тэг” зогсолтоо 10 хоногоор хойшлууллаа

“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл”  холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж

Гадаадын хөрөнгө оруулалтыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа

“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026-2028 онд
ШилжихДээш