Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

2025-05-30
1 минут уншина
Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачилж, өргөн барих эрхтэй. Тэр ч утгаараа зарим хууль УИХ-ын гишүүний автортой явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023.01.18-ны өдөр Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн  Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарт “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьсан. Уг хууль нь гайхалтай гэрлийн хурдаар буюу 72цагт багтан батлагдсан бөгөөд энэ нь цахим орчинд утгаараа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.Олон нийтийн өмнө Н.Учрал гэх автортай харагдаж байсан ч үнэндээ энэ хууль нь Ерөнхийлөгчийн захиалга байсан бөгөөд Ерөнхийлөгч өөрийнхөө гарын хүн болох Н.Учралаар зүтгүүлсэн. Үүний баталгаа нь ҮАБЗ-өөс Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмж бөгөөд үүнийг Н.Учрал батлан хэлж байсан удаатай.
“Гэрлийн хурд”-аар батлагдсан хууль зөвхөн эрх баригчдад ашигтай, олон нийтэд халгаатай байсан болохоор нийгмээрээ энэ хуулийг эсэргүүцэн Н.Учрал бараг л ардын дайсан болох шахсан түүхтэй. Олон нийтийг ингэж эсэргүүцнэ гэж бодоогүй болохоор Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх аргагүйн эрхэнд хуулинд хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авахаас өөр аргагүй болсон билээ. Үнэндээ энэ хуулиас болж Н.Учралын улс төрийн нэр хүнд унасан.
Ах нарынхаа даалгаврыг биелүүлэх гэж байгаад “туг тахигдсан” гэдгийг МАН-ын залуус ярьдаг. Харин ах нарынхаа зараалаар “туг тахигдсан” Н.Учрал энэ үйл явдалд одоо болтол “юм” санаж, эгзэг нь таарвал Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хариугаа авахыг санаархдаг гэх яриа гарчээ. У.Хүрэлсүх, Н.Учрал нар түнжин хагарвал МАН-ын дотоод зөрчил улаан цагаандаа гарах нь тодорхой болох чигтэй аж.
Эх сурвалж: tac.mn

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Б.Нямсүрэн: 18 аймгийн 54 суманд 63 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар тов гарсан

Дараагийн хуудас

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

Сүүлд нэмэгдсэн Улс төр

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.07.03)-ийн үдээс хойших хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А. Ганбаатар нарын 65 гишүүний өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

Улсын Их Хурлын Тамгын газар, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье”

Зөөврийн хайрцгаар 465 сонгогч саналаа өглөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр хуулийн хугацаа
ШилжихДээш