Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

2025-05-30
1 минут уншина

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2025.05.30/ баталлаа. Ердийн журмаар хэрэгжиж эхэлнэ.

Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох болно.

Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар тогтоожээ.

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавар олон мянган Монгол хүн, Монгол айлын амь амьдралд сүйрэл, зөвхөн нэг жилд 500 сая доллар гадагш урсган улс орны эдийн засагт хохирол учруулсаар ирсэн. Тоглосон нь өрөнд ороод хохирол дуусдаггүй. Бүтэн жилийн туршид бүх хүүхдэд олгох 1,7 их наяд төгрөг, улсын валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх доллар бооцоо, мөрийнд урсаж, инфляц, гэр бүл салалт, амиа хорлолт, донтолт, ажил эрхлэх хүсэл сонирхол бөхөөх гэх мэт нийгэм эдийн засгийн олон талын хор хохирол дагуулдаг гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцоллоо.
Хууль батлагдсанаар:
-Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
-Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
-Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
-VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
-Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.

-Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
-Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

Дараагийн хуудас

Хүүхдийн баяраар хаах замууд

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш