Видео: Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ

2025-06-10
1 минут уншина

Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste-г тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл хуяглан хүргэж, энэ сарын 09-ны өдөр харьяалах улсынх хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө.

Тус иргэн нь Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг удаа дараа гаргасан байна.

Иймд  виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Орон нутгийн нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Дараагийн хуудас

ШУУРХАЙ: Ерөнхий сайдын томилгоог пүрэв гарагт хэлэлцэхээр боллоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш