Орон нутгийн нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

2025-06-09
1 минут уншина

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон. Нөхөн сонгуульд Монгол Ардын Нам (МАН)-аас 58, Ардчилсан нам (АН)-аас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 41 (33.9 хувь) эмэгтэй аж.

Нөхөн сонгууль товлогдсон аймаг, сумын сонгогч Та Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон санал өгөх байрныхаа хаягийн мэдээлэлтэй танилцана уу.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн мандат, нэр дэвшигчдийн тоон мэдээлэлтэй танилцана уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах жагсаал болно

Дараагийн хуудас

Видео: Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш